Хүчин төгөлдөр болох: 2026 оны 10-р сарын 20 — тэр өдрөөс эхлэн дахин зөвшөөрөл асууна
Бид ямар мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хэнтэй хуваалцдаг, таны эрх юу болох.
1. Мэдээлэл хариуцагч
Таны хувийн мэдээллийг «Смарт Эйкшн» ХХК Монгол Улсын Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн боловсруулна. Бид зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулна.
2. Цуглуулах мэдээлэл
| Мэдээлэл | Зорилго | Үндэслэл |
|---|---|---|
| Утасны дугаар | Нэвтрэх код, захиалгын мэдэгдэл илгээх (SMS-ээр; өдрийн SMS-ийн хязгаар хэтэрвэл апп дотор), захиалагчтай холбогдох | Үйлчилгээний гэрээг биелүүлэх |
| Нэр (заавал биш) | Заал, хамтарсан тоглолтын бүлгүүдэд таныг танихад | Таны зөвшөөрөл |
| Захиалга, төлбөрийн түүх | Захиалга биелүүлэх, буцаалт хийх, маргаан шийдэх, санхүүгийн бүртгэл хөтлөх | Үйлчилгээний гэрээг биелүүлэх; нягтлан бодох бүртгэл, татварын хуульд заасан үүрэг |
| Чат, үнэлгээ, гомдол | Хамтарсан тоглолт зохион байгуулах, заалын чанарыг бусдад харуулах, асуудал шийдэх | Үйлчилгээний гэрээг биелүүлэх |
| Гомдол, маргаанд хавсаргасан зураг | Гомдлыг шалгаж шийдвэрлэх, буцаалт болон бусад шийдвэрийг нотлох | Үйлчилгээний гэрээг биелүүлэх; маргааныг шийдвэрлэх |
| Найдвартай байдлын оноо | Бусад хэрэглэгчийг төлбөр төлөөгүй, ирээгүй тохиолдлоос хамгаалах | Үйлчилгээний гэрээг биелүүлэх; хэрэглэгчдийг хамгаалах хууль ёсны ашиг сонирхол |
| Тэмцээний тоглогчдын нэр, өмсгөлийн дугаар, төрсөн он, хүйс — багийн ахлагч бусад тоглогчийн (насанд хүрээгүй хүүхэд байж болно) мэдээллийг оруулна | Тэмцээнд бүртгэх, насны болон хүйсийн ангиллын шаардлагыг шалгах, бүрэлдэхүүнийг тэмцээний хуудсанд харуулах. Төрсөн оныг зөвхөн зохион байгуулагч харна. | Тоглогчийн, насанд хүрээгүй бол эцэг, эх эсвэл асран хамгаалагчийн зөвшөөрөл (доорх тайлбарыг үзнэ үү) |
| Секц, дугуйланд бүртгүүлсэн хүүхдийн нэр, төрсөн он, хүйс, эцэг эхийн тэмдэглэл (эрүүл мэндийн мэдээлэл бичихгүй байхыг хүснэ), ирц; эцэг эхийн нэр, утасны дугаар | Секцэд бүртгэх, насны ангиллыг шалгах, сарын төлбөр нэхэмжлэх, ирц хөтлөх. Зөвхөн тухайн заалын эзэмшигч, ажилтан харна. | Эцэг, эх эсвэл асран хамгаалагчийн бүртгүүлэх үеийн тусгай зөвшөөрөл |
| Тэмцээний зохион байгуулагчийн нийтэд харуулах холбоо барих утас | Оролцогчид зохион байгуулагчтай холбогдох | Зохион байгуулагчийн зөвшөөрөл (өөрөө оруулж, хэдийд ч устгана) |
| Заал, шүүгчийн дансны мэдээлэл, зураг, үнэмлэх | Орлогыг шилжүүлэх, бүртгэлийг баталгаажуулах, профайл харуулах | Түнш, үйлчилгээ үзүүлэгчийн гэрээг байгуулах, биелүүлэх |
| Нээлттэй тоглолт, тэмцээний зохион байгуулагчийн өөрийн банкны данс | Цуглуулсан төлбөрийг шимтгэл хасаад зохион байгуулагчид шилжүүлэх | Үйлчилгээний гэрээг биелүүлэх |
| Заалын өмчлөл, эзэмшлийг нотлох баримт бичиг, хуулийн этгээдийн регистрийн дугаар. Заалыг иргэн эзэмшдэг бол иргэний регистрийн дугаар — гэрээнд талыг тодорхойлоход заавал шаардлагатай тул бүтнээр хадгалж, зөвхөн тухайн эзэмшигч, админд харагдана | Заалыг хууль ёсны эзэмшигч нь бүртгүүлж буйг шалгах, түншийн гэрээ байгуулах | Түншийн гэрээг байгуулах, биелүүлэх; хуульд заасан үүрэг |
| Тоон гарын үсгийн гэрчилгээний мэдээлэл — гарын үсэг зурсан хүний нэр, иргэний регистрийн дугаар. Мэдээллийн санд зөвхөн хэш болон хэсэгчлэн далдалсан хэлбэрээр хадгална. Харин гарын үсэг зурсан PDF файл дотор гэрчилгээ (регистрийн дугаар бүтнээрээ) хэвээр үлдэнэ — гарын үсгийг хожим шалгах, гэрээ байгуулснаа нотлоход шаардлагатай тул файлыг хандалт хязгаарласан хувийн санд хадгална | Гэрээнд хэн гарын үсэг зурсныг баталгаажуулах, гэрээ байгуулснаа нотлох | Гэрээг байгуулах; Цахим гарын үсгийн тухай хууль |
| IP хаяг, төхөөрөмжийн төрөл | Нөхцөл зөвшөөрсний нотолгоо, залилан, халдлагаас хамгаалах | Платформ, хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах; зөвшөөрлөө нотлох |
Багийн ахлагч тэмцээнд бүртгүүлэхдээ бүрэлдэхүүнд оруулсан тоглогч бүр (насанд хүрээгүй тоглогчийн хувьд түүний эцэг, эх эсвэл асран хамгаалагч) өөрийн нэр, төрсөн он, хүйсийг энэ зорилгоор хуваалцахыг зөвшөөрсөн гэдгийг баталгаажуулна. Тоглогч өөрийн мэдээллийг засуулах, устгуулах бол зохион байгуулагч эсвэл бидэнтэй холбогдоно.
3. Цуглуулдаггүй мэдээлэл
- Банкны карт, нууц үг, банкны аппын мэдээлэл — төлбөрийг QPay болон банк шууд боловсруулна.
- Таны байршил — бид таны утасны байршлыг хянадаггүй. Заалыг таны сонгосон сум, дүүргээр шүүнэ. Үнэгүй талбай санал болгохдоо «Байршил» товч дарвал зөвхөн тухайн талбайн цэгийн координатыг хадгална.
- Зар сурталчилгааны зорилгоор мөрдөх файл (tracking cookie), гуравдагч талын аналитик. Хөтөч дээр зөвхөн нэвтрэлтийн түлхүүр, тохиргоо, табын санамсаргүй дугаарыг хадгална. Үйлчилгээгээ сайжруулахын тулд хуудсыг ашигласан алхмуудыг (заал хайсан, үзсэн, цаг сонгосон, төлсөн) энэ санамсаргүй дугаартай, таны нэр, утас, IP хаяг, захиалгын дугааргүйгээр (хуудасны хаягийн дугаарыг хасаж) өөрийн серверт тэмдэглэж, 180 хоногийн дараа устгана.
- Байршуулсан зургийн EXIF мэдээлэл (зураг авсан GPS байршил, утасны загвар) — байршуулах үед автоматаар устгана.
5. Мэдээлэл хадгалах байршил
- Платформын сервер, мэдээллийн сан Монгол Улсад — Улаанбаатар дахь servers.mn-ийн дата төвд байрлана. Тэд бидний даалгавраар зөвхөн серверийн дэд бүтэц үзүүлж, таны мэдээллийг өөрийн зорилгоор ашиглахгүй.
- Дараах тохиолдолд мэдээлэл Монгол Улсаас гадна дамжина: (1) мэдээллийн сангийн бүрэн нөөц хуулбар (таны бүх мэдээлэл) — гамшиг, эвдрэлээс хамгаалах зорилгоор шифрлэгдсэн хэлбэрээр гадаадын үүлэн хадгалалтад (S3-тэй нийцтэй) хадгалагдана; шифрийн түлхүүр зөвхөн бидэнд байх тул үйлчилгээ үзүүлэгч уншиж чадахгүй; (2) системийн алдааны мэдэгдэл (Telegram) — таны нэр, утас орохгүй; (3) push мэдэгдэл (таны хөтчийн үйлчилгээ, шифрлэгдсэн); (4) газрын зураг (OpenStreetMap) — таны IP хаяг. Бодлогыг зөвшөөрснөөр та эдгээр дамжуулалтыг зөвшөөрнө.
- Хамгаалалт: таны төхөөрөмж, сервер хоорондын холболт шифрлэгдсэн (HTTPS); мэдээллийн сан гаднаас хандах боломжгүй дотоод сүлжээнд; нөөц хуулбар шифрлэгдсэн; серверт зөвхөн эрх бүхий ажилтан хандана.
- Байршил өөрчлөгдвөл энэ бодлогыг шинэчилж урьдчилан мэдэгдэнэ.
6. Хадгалах хугацаа
- Бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгална. Нэвтрэх код хүссэн боловч нөхцөлийг зөвшөөрөөгүй (бүртгэлээ дуусгаагүй) утасны дугаарыг 30 хоногийн дараа устгана.
- Бүртгэлээ устгахад нэр, утасны дугаар, чатын мессеж зэрэг хувийн мэдээллийг арилгана. Үнэлгээний сэтгэгдлийг устгаж, оноо нь нэргүй үлдэнэ. Зохион байгуулсан тэмцээний мэдээ, санал болгосон үнэгүй талбай нь нийтийн мэдээлэл тул нэргүй хэлбэрээр үлдэнэ.
- Захиалга, төлбөр, буцаалтын бүртгэлийг нягтлан бодох бүртгэл, татварын хуульд заасан хугацаанд нэргүй хэлбэрээр хадгална.
- Нэвтрэх SMS код 5 минутын дараа хүчингүй болж, хүчингүй болсноос хойш 24 цагийн дараа устгагдана. Кодыг бид задгай хэлбэрээр хадгалдаггүй.
- Сул цагийн хүлээлгийг тухайн цонх дууссанаас хойш 1 хоногийн дараа устгана. Долоо хоног бүрийн давталтын тохиргоог (заал, цаг) зогсоосон ч бүртгэлээ устгах хүртэл хадгална. Push мэдэгдлийн хаягийг гарах, бүртгэл устгах, эсвэл хөтөч хүчингүй болгоход устгана.
- Нэвтрэх код хүссэн IP хаягийг түүхий хэлбэрээр биш, зөвхөн нэг талын хэш (HMAC) болгож — хэт олон хүсэлтээс хамгаалахад — кодтой хамт 24 цагийн дотор устгана.
- Апп доторх мэдэгдэл, илгээсэн SMS-ийн бичвэрийг 180 хоногийн дараа устгана. Хүүхдийн нэртэй (секцийн) мэдэгдлийг хүүхдийн мэдээллийг устгахад хамт устгана.
- Чатын мессежийг тухайн тоглолт, тэмцээн дууснаас хойш 1 жилийн дараа устгана.
- Гомдол, маргаанд хавсаргасан зургийг гомдол шийдвэрлэгдсэнээс хойш 1 жилийн дараа устгана.
- Секцийн хүүхдийн бүртгэлийг гишүүнчлэл хүчинтэй хугацаанд хадгална. Секцээс гарсан, хасагдсанаас хойш 1 жилийн дараа (эхний төлбөрөө төлөөгүй бүртгэлийг 30 хоногийн дараа), эсвэл та өөрөө устгахад хүүхдийн нэр, төрсөн он, хүйс, тэмдэглэл, ирцийг арилгаж, сарын төлбөрийн бүртгэлийг нэргүй хэлбэрээр үлдээнэ.
- Тэмцээний тамирчдын төрсөн он, хүйсийг (насны ангилал шалгахад ашигласан) тэмцээн дууснаас хойш 1 жилийн дараа устгана. Нэр, өмсгөлийн дугаар, үр дүн тэмцээний түүхэнд үлдэнэ.
- Нөхцөл зөвшөөрсөн тэмдэглэлийг (IP хаягийн сүүлийн хэсгийг тайрсан, төхөөрөмжийн мэдээлэлтэй) нотолгоо болгон бүртгэл идэвхтэй хугацаанд болон бүртгэлээ устгаснаас хойш 3 жил хадгална.
- Системийн үйлдлийн бүртгэлийг (аудит лог) 5 жил хадгална. Энэ бүртгэлд банкны дансны дугаарыг зөвхөн далдалсан хэлбэрээр тэмдэглэнэ.
- Түнш, үйлчилгээ үзүүлэгчийн гэрээ, түүнд хавсаргасан нотлох баримтыг гэрээ хүчинтэй хугацаанд болон дууссаны дараа нягтлан бодох бүртгэл, иргэний хуульд заасан хугацаанд хадгална. Хүлээн аваагүй (татгалзсан, хүчингүй болсон), эсвэл зурж дуусгаагүй гэрээ, шалгагдаагүй баримтыг тэр өдрөөс хойш 1 жилийн дараа устгана.
- Серверийн техникийн логт IP хаягийг хэсэгчлэн (сүүлийн хэсгийг тайрч) бичнэ; лог хэмжээгээрээ эргэлдэж устгагдана. Нөөц хуулбарыг шифрлэсэн хэлбэрээр серверээс гадна (гадаадын, S3-тэй нийцтэй үүлэн хадгалалтад) хадгалж, 14 хоногийн дараа устгана.
7. Таны эрх
- Мэдээллээ авах — Профайл → «Миний мэдээллийг татах» хэсгээс бидний хадгалж буй таны үндсэн мэдээллийг (бүртгэл, захиалга, төлбөр, тоглолт, тэмцээн, секц г.м.) файлаар шууд татна. Бусдыг бидэнтэй холбогдож авна.
- Засуулах — нэрээ Профайлаас өөрөө засна. Бусад мэдээллийг засуулах бол бидэнтэй холбогдоно уу.
- Устгуулах — Профайл → «Бүртгэл устгах». Идэвхтэй захиалга, секц, нээлттэй тоглолт, тэмцээн, хүлээгдэж буй буцаалт, шилжүүлэг, өр байвал, эсвэл заал эзэмшдэг бол эхлээд шийдвэрлэнэ.
- Зөвшөөрлөө цуцлах — бүртгэлээ устгаснаар хувийн мэдээлэл боловсруулахыг зогсооно.
- Бусдын оруулсан мэдээлэл — багийн ахлагч таныг (эсвэл таны хүүхдийг) тэмцээний бүрэлдэхүүнд оруулсан бол тэмцээний зохион байгуулагч эсвэл бидэнтэй холбогдож мэдээллээ засуулах, устгуулах эрхтэй.
Хүсэлтэд ажлын 2 өдөрт хариу өгнө. Хариунд сэтгэл хангалуун бус бол Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг Хүний эрхийн үндэсний комисст эсвэл шүүхэд гомдол гаргах эрхтэй.
8. Хамгаалалт
- Бүх холболт шифрлэгдсэн (HTTPS).
- Заалын ажилтан зөвхөн өөрийн заалын захиалгыг, админ зөвхөн ажлын шаардлагаар мэдээлэлд хандана. Админы үйлдлийг бүртгэлд тэмдэглэнэ.
- Мэдээлэл алдагдсан тохиолдолд хуульд заасны дагуу танд болон холбогдох байгууллагад мэдэгдэнэ.
9. Хүүхдийн мэдээлэл
- 18 нас хүрээгүй хэрэглэгч эцэг, эх эсвэл асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр ашиглана. Эцэг, эх хүүхдийнхээ бүртгэлийг устгуулахаар бидэнтэй холбогдож болно.
- Секц, дугуйланд хүүхдийг зөвхөн эцэг, эх эсвэл асран хамгаалагч өөрийн бүртгэлээр бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ хүүхдийн мэдээллийг энэ зорилгоор боловсруулахыг тусгайлан зөвшөөрнө. Хүүхдийг секцээс гаргах, мэдээллийг нь татах эрхтэй. Секцээс гаргасны дараа Профайл → «Хүүхдийн секц, дугуйлан» хэсгээс хүүхдийнхээ мэдээллийг өөрөө устгана.
10. Өөрчлөлт
Бодлогыг өөрчлөх бол хүчин төгөлдөр болохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө апп дээр мэдэгдэж, хүчин төгөлдөр болсны дараа дахин зөвшөөрөл авна. Мэдээллийг шинэ зорилгоор ашиглах өөрчлөлтийг тэр өдрөөс өмнө хэрэгжүүлэхгүй.
11. Холбоо барих
- «Смарт Эйкшн» ХХК (регистр 4435575), Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, ДЦС5-515
- Утас: 9925-2662 (Даваа–Баасан 09:00–18:00)
- Имэйл: info@gozaal.mn