1. Захиалагч
Нэвтрэхгүйгээр заал, сул цагийг харж болно. Захиалахдаа утасны дугаараа оруулж, SMS-ээр ирсэн кодоор нэвтэрнэ.
Заал хайх
- Нүүр хуудасны дээд буланд байршлаа сонгоно — 21 аймаг, Улаанбаатар хот.
- Сум, дүүрэг, спорт, өдрөө сонгож шүүнэ. «Газрын зураг»-аар газрын зураг дээр харж болно.
- Жагсаалтаас заалаа дарж дэлгэрэнгүйг нээнэ.
Цаг сонгож захиалах, төлөх
- «Сул цаг» хэсгээс өдөр, талбайгаа сонгоод тоглох цагуудаа дараалуулан дарна. «Үргэлжлүүлэх».
- Спорт, тоглох хүний тоо, хэрэгтэй бол нэмэлт үйлчилгээ сонгоод «Захиалаад төлөх».
- Цаг 10 минут танд хадгалагдана — QPay нэхэмжлэхээр банкны аппаа сонгож эсвэл QR кодоор төлнө. Төлбөр ормогц захиалга баталгаажиж, захиалгын код гарна.
Харагдах цагийн үнэд бүх зүйл багтсан — тусдаа хураамж, QPay-ийн шимтгэл нэмэгдэхгүй. Мөнгө тоглолт дуустал платформд хадгалагдаж, дууссаны дараа заалд шилжинэ.
Цуцлах ба буцаалт
«Миний захиалга» → захиалга → «Захиалга цуцлах». Цонхонд яг хэдэн төгрөг буцахыг харуулна.
| Тоглолт эхлэхэд үлдсэн хугацаа | Буцах дүн |
|---|---|
| 8+ цаг | 90% |
| 4–8 цаг | 50% |
| 2–4 цаг | 25% |
| 2 цагаас бага | буцаалтгүй |
- Заал цуцалбал өөр цаг, заал санал болгоно; зөвшөөрөхгүй бол төлсөн мөнгийг бүтнээр буцаана.
- Тоглох боломжгүй байвал эхэлснээс хойш 15 минутын дотор «Асуудал мэдэгдэх»-ээр зурагтай гомдол гаргана; үндэслэлтэй бол бүтнээр буцна.
Хамтдаа тоглох
- Нээлттэй тоглолт — захиалсан заал эсвэл үнэгүй талбайдаа хүн цуглуулна. Төлбөртэй бол хүн бүр хувиа апп-аар төлж, тоглолт дууссаны дараа 5% шимтгэл хасаад зохион байгуулагчид шилжинэ.
- Баг нийлүүлэх — хэдэн хүнтэй, хэзээ, хаана тоглохоо бичнэ. Тохирох бүлэгт урилга илгээнэ; уригдсан бүлэг 12 цагийн дотор зөвшөөрөхгүй бол урилга хүчингүй болно. Хоёр тал зөвшөөрсний дараа чатаар цаг, заалаа тохирно.
- Тэмцээн — бүртгэлтэй тэмцээнд багаараа бүртгүүлнэ.
2. Заалын эзэмшигч
Заал бүртгүүлэх үнэгүй, заалаас шимтгэл авахгүй — таны тогтоосон цагийн үнийг бүтнээр шилжүүлнэ. Сайтад таны үнэ дээр цаг тутамд 5,000₮ нэмж харуулдаг бөгөөд үүнийг захиалагч төлнө.
Бүртгүүлэх, баталгаажуулах
- Нэвтэрнэ → «Миний заал» → «+». Нэр, аймаг, сум, хаягаа оруулж Заалын түншийн нөхцөлийг зөвшөөрнө.
- «Мэдээлэл» → «Гэрээ ба баталгаажуулалт»: түнш (байгууллага эсвэл хувь хүн), баримт (гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэх; өмчийн гэрчилгээ эсвэл түрээсийн гэрээ — дуусахаас 30 хоногийн өмнө сануулна), тоон гарын үсгээр гэрээ, орлогын данс.
- Талбай, ажлын цаг, үнэ, зураг, захиалгын тохиргоог бөглөсний дараа админ шалгаж нийтэд нээнэ.
Тохиргоо
- Талбай — хэсэг, багтаамж, тоглож болох спорт. Жагсаалтад байхгүй спортыг «Нэмүүлэх хүсэлт»-ээр хүснэ.
- Ажлын цаг, үнэ (оргил, энгийн цаг), зураг, нэмэлт үйлчилгээ (бөмбөг, хантааз, шүүгч).
- Захиалгын тохиргоо — шууд захиалга эсвэл баталгаажуулалт; амралтын өдөр, байнгын хуваарь; секц, дугуйлан; ажилтан.
Хуваарь, орлого
- «Хуваарь» — өдрийн захиалга, код; «Хүсэлт» — баталгаажуулалттай захиалгыг зөвшөөрөх.
- Цуцлах бол аль болох эрт: 72-аас дээш цаг үлдсэн бол торгуульгүй; 24–72 цаг бол платформын хэсгийг, 24 цагаас бага бол нэмж хөнгөлөлтийн эрхийн зардлыг заал хариуцна.
- Мөнгө тоглолт дуусмагц дансанд автоматаар шилжинэ. Өр байвал дараагийн орлогоос нэг удаад 50%-иас ихгүй суутгана.
- Данс солихдоо тодорхойлолт оруулж, бидний хийсэн 10–99₮-ийн шилжүүлгийн дүн эсвэл кодыг оруулна (5 оролдлого). Данс солигдсоноос хойш 48 цаг шилжүүлэг хийхгүй.
3. Шүүгч, дасгалжуулагч
Нэг хүн хэд хэдэн үүрэг (шүүгч, дасгалжуулагч, эмч…) гүйцэтгэж болно — үүрэг бүр өөрийн спорт, түвшин, туршлага, үнэтэй.
3 алхмаар бүртгүүлэх
- «Профайл» → «Шүүгч, дасгалжуулагчаар бүртгүүлэх».
- Хэн бэ — үнэмлэх дээрх овог нэр (орлогын данс энэ нэр дээр), харагдах нэр, үйлчлэх аймаг, сум.
- Юу хийх — үүрэг бүрд спорт, түвшин, хэдэн жил ажилласан, онцлох туршлага, цагийн үнэ.
- Хэзээ — бэлэн хуваарь сонгож, нөхцөлийг зөвшөөрнө.
Баримт, баталгаажуулалт
- Бүгд: иргэний үнэмлэх. Шүүгч: шүүгчийн үнэмлэх. Дасгалжуулагч: үнэмлэх эсвэл диплом (хүүхэдтэй ажиллах бол ЦЕГ-ийн тодорхойлолт — заавал биш). Эмч: эмчийн зөвшөөрөл эсвэл анхны тусламжийн гэрчилгээ.
- «Профайл» → «Баталгаажуулалт» → «Оруулах» — утсаар зураг авах эсвэл PDF. Шалгаад SMS-ээр мэдэгдэнэ; үүрэг бүр тусдаа батлагдаж хайлтад гарна.
- Хугацаатай үнэмлэх дуусахаас 30 хоногийн өмнө сануулна.
- Мэргэжлийн үнэмлэхгүй ч туршлагатай шүүгч, дасгалжуулагч «Үнэмлэхгүй, туршлагатай» замыг сонгож, клуб, сургууль, спортын хорооны тодорхойлолт оруулах эсвэл баталгаа гаргагчийн утсыг бичнэ — бид лавлана. Хайлтад «Туршлагатай» гэж харагдана.
Ажил, ирц, орлого
- Хүсэлт ирэхэд SMS очно — «Хүсэлт» табаас зөвшөөрнө; захиалагч төлсний дараа ажил баталгаажна.
- Эхлэхээс 15 минутын өмнө – эхэлснээс 15 минутын дотор заал дээрээ «Ирлээ» дарна. «Ирээгүй» гэж мэдэгдвэл 24 цагийн дотор маргаж болно.
- Ажил дуусмагц 10% шимтгэл хасаад дансанд тань шилжинэ.
4. Холбоо барих
Утас: 9925-2662 · И-мэйл: info@gozaal.mn · Даваа–Баасан 09:00–18:00
Захиалгатай холбоотой асуудлыг захиалгын хуудасны «Асуудал мэдэгдэх»-ээр илгээвэл хурдан шийдэгдэнэ. Нөхцөлүүдийг Үйлчилгээний нөхцөл-өөс уншина.






















